Дэлхийн хөгжилд Хятад улс үлгэр дууриал үзүүлж байна
2022-11-18 14:19:43
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин дарга G20-ын удирдагчдийн дээд хэмжээний уулзалт дээр тавьсан илтгэлдээ, "Дэлхий нийтийн хамтын хөгжлийн алс ирээдүйн зорилт, бодит хэрэгцээ шаардлагыг харж, дэлхийн улс орнуудын хамтын хөгжил дэвшлийг урагш ахиулах ёстой" гэж дурдсан юм. Дэлхийн хөгжлийг урагш ахиулах тал дээр Хятад улс эн түрүүнд “Бүс ба зам” санаачилгаар дамжуулан үлгэр дууриал үзүүлэв гэж олон улсын нам төрийн зүтгэлтнүүд тэмдэглэжээ.

Германы Холбооны эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны нийгэмлэгийн дарга Мишель Шуманн хэлэхдээ: "Хятад улс эн түрүүнд хувь нэмрээ оруулж, хөгжиж буй орнуудыг дэмжин, тэднийг дэд бүтцээ сайжруулахад нь тусалж, хөгжиж буй орнууд түншлэлээ эрчимжүүлэхийг уриалсан юм. “Бүс ба зам” санаачилгын зорилго бол яг энэ зүйл гэж бид үзэж байна. Дэлхийн засаглалд оруулсан Хятад улсын хувь нэмэрт дэлхийн улс орнууд талархах ёстой" гэжээ.

Нигерийн “The Authority” сонины ерөнхий редактор Малаче хэлэхдээ: "Хятад улс өлсгөлөн, ган гачгийг ялан давж, шинэ технологийг тасралтгүй ашиглан тариалалтын асуудлыг шийдвэрлэж чадсаныг анзаарцгаая. Энэ бол туйлын чухал, ялангуяа Африкийн орнуудад нэн чухал асуудал юм. Иймээс Ши Жиньпин даргын хэлсэн үг Африкийн орнуудын удирдагчдын урам зоригийг нэмэв" гэжээ.


\Уртнасан\