ХТРТ, Тайландын олон нийттэй харилцах алба хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцов
2022-11-18 15:44:40
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин дарга Тайландын Бангкок хотод очин Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 29-р уулзалтад оролцож, Тайландад айлчилж байгаа үеэр, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Тайландын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Ануча Накасай нар "Хятадын төв радио телевиз болон Тайландын олон нийттэй харилцах алба хоорондын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурахаар тохиролцсон байна. Энэ бол хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятадын төв радио телевиз болон Тайландын олон нийттэй харилцах алба хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр тохиролцсон хамгийн сүүлийн үеийн үр бүтээл юм.

Хятад, Тайланд хоёр орон байнгын хамтын ажиллагааны механизм байгуулж, мэдээ мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсон хүчний харилцан айлчлал болон сургалтыг эрчимжүүлж, хэвлэл мэдээллийн технологийн солилцоог ахиулж, хоёр орны соёл иргэншлээр харилцан суралцах болон ард түмний хэлхээ холбоог ахиулж, Хятад Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад хувь нэмэр оруулахаар тохиролцсон байна.

Тайландын олон нийттэй харилцах алба нь Тайландын Ерөнхий сайдын тамгын газарт харьяалагддаг, тэр нь Тайландын засгийн газрын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн чиг үүрэг бүхий хэлтэс бөгөөд түүнд Тайландын Үндэсний телевиз, Үндэсний радио зэрэг Тайландын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харьяалагддаг байна.