Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгчтэй уулзав
2022-11-18 10:04:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Тайландын нийслэл Бангкок хотноо Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуальдес Маркостой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад улс хэзээд Хятад Филиппиний харилцааг стратегийн үүднээс харсаар ирсэн. Филиппиний талтай байнгын харилцаа холбоогоо хэвээр хадгалж, тус бүрийн анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан туслалцахад бэлэн байна. Хоёр тал Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар зөвшилцлийг баримталж, санал зөрөлдөөн, маргааныг хууль дүрмийн хүрээнд зохицуулах ёстой. Хятад Филиппин хоёр улс Азийн хөгжиж буй орнууд юм. Стратегийн бие даасан тусгаар байдлаа тууштай хадгалж, энх тайван, нээлттэй, багтаамжтай байхыг баримталж, бүс нутгийн хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийг сайтар ойлгож, ганц талт үзэл болон дарангуй хандлагыг хамтдаа эсэргүүцэж, шударга ёс, төв үзлийг хамтран хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин бэхжүүлэх ёстой" гэжээ.

Фердинанд Маркос хэлэхдээ, "Филиппин, Хятадын харилцааг бүхэлд нь тэнгисийн асуудлаар тодорхойлохыг би зөвшөөрөхгүй байсаар ирсэн. Хоёр тал энэ талаар харилцаа холбоогоо улам бэхжүүлэх ёстой. Филиппиний тал "Нэг Хятад"-ын бодлого, энх тайвны зарчим, бие даасан тусгаар дипломат харилцааг үргэлжлүүлэн баримталж, аль нэгнийх нь талд орохгүй. Хятадын талтай идэвхитэй зөвшилцөж, далай тэнгисийн нефьт, байгалийн хийг хамтдаа олборлох талаар ярилцахад Филиппиний тал бэлэн байна" гэжээ.