Жакарта-Бандунгийн төмөр замын туршилт амжилттай болов
2022-11-18 14:36:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хурдны төмөр замын иж бүрэн шалгалтын машин Жакарта-Бандунгийн шинэ төмөр замын Тегал Луар өртөө болон 4-р цутгах талбайг холбосон шугамд шалгалт хийхэд бүх үзүүлэлт сайн гүйцэтгэлтэй гарчээ. Энэ нь Хятад, Индонезийн хамтран барьсан Жакарта-Бандунгийн хурдны төмөр замын анхны туршилтын ажиллагаа бүрэн амжилттай болсныг илтгэж байна.

Баруун Жава мужийн захирагч Ридван Камил: "Энэхүү өндөр хурдны галт тэрэг нь зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засгийн өсөлтийн шинэ гарц болж, шугамын дагуух бүс нутгуудын бүтээн байгуулалт, хөгжилд түлхэц өгөх болно. Баруун Жава муж үүнээс хамгийн их ашиг хүртэх болно. Мужийн захирагчийн хувиар би маш их талархаж байна" гэжээ.

Хятад, Индонезийн өндөр хурдны төмөр замын хамтарсан компанийн (KCIC) ТУЗ-ийн дарга Девиана: "Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам нь Зүүн өмнөд Азийн анхны өндөр хурдны төмөр зам юм. Индонезийн хувьд, бүтээн байгуулалтаас эхлээд ашиглалт, засвар үйлчилгээ хүртэл бид маш их зүйлийг сурсан гэжээ.