Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хүн амын гуравны нэг, дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Сүүлийн хэдэн арван жилийн турш Ази, Номхон далайн хамтын ажиллагаа нь "Ази Номхон далайн гайхамшиг"-ийг бүтээж, дэлхий нийтийн анхаарлыг татсан төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болсон юм. Одоогийн байдлаар COVID-19 тахал , нэг талт үзэл, худалдааны ивээх үзэл газар буй үеэр хүний хөгжил томоохон сорилтуудтай тулгарч байна. Дэлхий хаашаа чиглэх вэ? Ази Номхон далайн бүс яах вэ?
"Олон улсын төв голч шударга ёсыг сахин хамгаалж, энх тайван, тогтвортой Ази Номхон далайн бүс нутгийг бүтээцгээе", "Нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримталж, хамтын хөгжил цэцэглэлтийн Ази Номхон далайн бүс нутгийг буй болгоё", "Ногоон болон хүлэмжийн хий багатай байдлаа баримталж, цэвэр үзэсгэлэнт бүс нутгийг байгуулъя" " Хувь заяаны хамтын цогцыг буй болгож, бие биедээ тустай Ази Номхон далайн бүс нутгийг цогцлооё" хэмээн Ши Жиньпин АПЕК-ийн хурлын үеэр дөрвөн зүйлт санал дэвшүүллээ.
Энх тайван бол хөгжлийн урьдчилсан нөхцөл юм. Сүүлийн хэдэн арван жилд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт нь бүс нутгийн тайван, тогтвортой орчноос салшгүй холбоотой. Ази Номхон далайн бүс бол хэн нэгний арын цэцэрлэг биш, их гүрнүүдийн өрсөлдөөний талбар ч байх ёсгүй. Улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв. Энэ нь Хятад улс бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах хүсэл зоригийг илэрхийлж байна. Ази Номхон далайн бүс нутгийн ард түмэн "шинэ хүйтэн дайн" эхлүүлэх оролдлогыг зөвшөөрөхгүй.
Хөгжил бол амар амгалан байдлын баталгаа. Ши Жиньпин хэлсэн үгэндээ нээлттэй, хүртээмжтэй байхыг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ нь бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээг улам ойртуулж, худалдаа, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэн, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг эртхэн байгуулж, Ази Номхон далайн бүс нутгийн ард түмний хөгжил цэцэглэлтийг ахиулах явдал юм.
2020 оны байдлаар Хятад болон АПЕК-ийн гишүүн орнуудын худалдааны хэмжээ 2.87 их наяд ам.долларт хүрсэн байна. Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын туршилт саяхан амжилттай болж, Хятад-Лаос чиглэлийн төмөр замын ачааны өртөө бүрэн нээгдэж, Хятадын компанийн хөрөнгө оруулалттай Камбожийн боомтын хурдны авто зам ашиглалтад оров... " Бүс ба Зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт нь бүс нутгийн дэд бүтцээр холбох түвшинг эрс дээшлүүлэв.
АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Ребекка Мария Хятад улс бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ирээдүйд улам их үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Саяхан Хятадын Коммунист намын 20-р их хурал амжилттай болж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх үр дүнд хүрэх нээлттэй стратегийг тууштай баримталж, Хятадын шинэ хөгжлийг дэлхий дахинд байнга шинэ боломжоор хангахыг онцоллоо. "Бангкок Пост" сонины нийтлэлд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгсөн гэж онцолжээ. Колумбын олон улсын хуулийн шинжээч Лена Луна "Хятад улс дэлхийг хамтын хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжилд хөтлөх чадвартай" гэж үзэж байна.