Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 29 дэх уулзалтад оролцов
2022-11-19 15:25:25
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 19-нд Бангкок хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 29 дэх уулзалтад үргэлжлэн оролцлоо.

Уулзалтаар тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн бол чөлөөтэй, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалт бол АПЕК-ийн зорилго, зарчим бөгөөд 2040 оны Путражаягийн хэтийн төлөвийг хэрэгжүүлэх чухал тулгуур хүчин хэмээн Ши Жиньпин онцолжээ.

Нээлттэй бүс нутгийн хамтын ажиллагааг тууштай баримталж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулах ёстой. Мөн нээлттэй байдлаа улам тэлж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг бүх талаар дээшлүүлэх шаардлагатай. Хятад улсын өндөр түвшний гадаадад нээлттэй байх шийдвэр зориг өөрчлөгдөхгүй бөгөөд Хятадын үүд хаалга улам илүү нээлттэй байх болно. Саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын импортын 5 дахь экспо нь Хятад улс чөлөөтэй, нээлттэй худалдааг дэмжиж, зах зээлээ дэлхий дахинд нээлттэй байлгахын шийдэмгий байдгийг дахин харуулсан юм. Хятад улс өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний импортоо идэвхтэй өргөжүүлж, дэлхий дахинд илүү их зах зээл, өсөлт, хамтын ажиллагааны боломжуудыг авчрах болно” хэмээн Ши Жиньпин онцолсон байна.

Уулзалтаар "АПЕК-ийн удирдагчдын 2022 оны тунхаглал" болон "Биологийн ногоон эдийн засгийн Бангкокийн зорилтууд"-ыг нийтэлжээ.