Ши Жиньпин гэргийн хамт Тайландын хаантай уулзав
2022-11-19 11:43:41
Share
Share this with Close
youtube WeChat

Бүс нутгийн цагаар 11-р сарын 18-ны орой, Хятад улсын дарга Ши Жиньпин Бангкок хааны ондонд Тайландын хаан Маха Важиралонгкорн, хатан Сутида нартай уулзав. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Тайланд бол сайн хөрш, сайн найз, сайн ахан дүүс, сайн түншүүд юм. Хоёр орны харилцаа салхи борооныг сөрж, шинэ эринд цэцэглэн хөгжсөөр байна. Энэ онд Хятад, Тайланд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс цаашид хоёр орны онцгой найрамдалт харилцааг ахиулж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлоон байгуулж, хоёр орны харилцаа шинэ хуудсыг бичихэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Тэрээр онцлохдоо, Тайланд хаан болон хааны гэр бүлийнхэн Хятад, Тайландын найрамдалд урт хугацаанд анхаарал тавьж, дэмжиж ирсэн бөгөөд хоёр орны найрамдлыг өвлөн үлдээж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад онцгой, чухал үүрэг гүйцэтгэсэн, үүнд миний бие талархаж буйгаа илэрхийлж байна. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж байна. Тайландын хаан болон хааны гэр бүлийн гишүүд Хятадад айлчилж, үзэж сонирхохыг урьж байна. Хятадын тал Тайландын хааны гэр бүлийн олон нийтийн халамжийн томоохон төслийг үргэлжлүүлэн дэмжиж, Хятад, Тайландын соёл боловсрол, аялал жуучлал зэрэг хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна. Тайланд улс АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе гэжээ.

Маха Важиралонгкорн хэлэхдээ, Ши Жиньпин дарга гэргийн хамт Тайланд улсад айлчилж байгаад баяртай байна. Ши Жиньпин даргын мэргэн удирдлага дор Хятад улс улам бүр цэцэглэн хөгжиж, хүчирхэг болж байна. Миний бие Ши Жиньпин даргын улс орныг удирдах, ялангуяа ядуурлыг арилгах, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд гаргасан гайхалтай амжилтыг биширдэг. Би Хятад улсад олон удаа айлчилж, Хятадын агуу сүрлэг уулс улс, амьжиргааны эрч хүч болон хөгжил дэвшлийг биеэр мэдэрсэн. Хятадад дахин айлчлахыг хүсэн хүлээж байна. Тайлан улс Хятад улстай найрамдал хамтын ажиллагаагаа улам хягтруулахад бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав