Хятад-Өмнөд Азийн үзэсгэлэн яармагт баярын захидал илгээв
2022-11-19 11:56:17
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 19-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Өмнөд Азийн 6-р үзэсгэлэн яармагт баярын захидал илгээв.

Ши Жиньпин: Хятад, Өмнөд Азийн орнууд бол бие биенийхээ найрсаг хөрш, хөгжлийн түншүүд бөгөөд хувь заяагаа хамтартгасан нэгдмэл цогц юм. Ойрын жилүүдэд хоёр тал олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг худалдааны солилцоо хөгжлийн эрчээ хадгалж, улс орнуудын ард түмэнд ашиг тусаа хүртээж байна. Хятад улс Өмнөд Азийн орнуудын хамт тус үзэсгэлэн яармагаар индэр болгон, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн нийтлэг ойлголтыг нэгтгэж, хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг тасралтгүй бий болгож, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, илүү сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.

Хятад-Өмнөд Азийн 6-р үзэсгэлэн яармаг мөн өдөр "Шинэ боломжийг хуваалцаж, шинэ хөгжлийг хамтдаа эрэлхийлье" уриан дор Юань Нань мужийн Күньмин хотноо нээгдэв. Үзэсгэлэн яармагийг Хятадын Худалдааны Яам болон Юань Нань мужийн захиргаа хамтран зохион байгуулав.

Н.Пүрэвжав