Ши Жиньпин Шинэ Зеландын Ерөнхий сайд Ардернтэй уулзав
2022-11-19 14:27:07
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 18-нд Бангкок хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардернтэй уулзав.

Ши Жиньпин онцлохдоо, “Шинэ Зеланд бие даасан дипломат бодлого баримтлах бөгөөд Хятад, Шинэ Зеландын харилцаа бол тус улсын хоёр талын хамгийн чухал харилцааны нэг, хоёр тал хамтаар сонирхож буй олон салбарт хамтран ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хатагтай удаа дараа илэрхийлж байсан. Үүнийг би маш их үнэлдэг. Энэ онд Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. 50 жилийн турш Хятад, Шинэ Зеландын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нааштай хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Шинэ Зеландыг чухал түнш, сайн найз хэмээн Хятад улс үздэг. Хоёр тал түүхэн туршлагаа дүгнэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш ариулах ёстой юм” гэжээ.

Жакинда Ардерн хэлсэн үгэндээ, 2014 онд Ши Жиньпин дарга Шинэ Зеландад айлчилсаныг тус улсын ард түмэн өнөөг хүртэл санасаар байгаа бөгөөд мини бие 2019 онд Хятадад айлчилж, Ши Жиньпин даргатай уулзаж байснаа дурссаар байна. Шинэ Зеланд Хятад хоёр орон өнө удаан жилийн найрсаг харилцаатай. Цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч хоёр талын харилцаа хөгжлийн хурдтай хандлагаа хэвээр хадгалж байна. Хоёр тал энэ онд тохиож буй Шинэ Зеланд Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, туршлагаа нухацтай нэгтгэн дүгнэж, дээд түвшний харилцаа холбоогоо бэхжүүлэн, хоёр орны эдийн засаг, худалдаа, боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай. Өнөөдөр болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн чухал үзэл баримтлалыг би өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин даргатай санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Хятад улс бол дэлхийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийн чухал хүчин юм. Шинэ Зеландын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын талтай хэлхээ холбоо, ойлголцлоо нэмэгдүүлэн, Ази номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад бэлэн байна”гэжээ.