Катар улс тэмцээнээ угтан авахад бэлэн болов
2022-11-19 14:56:25
Share
Share this with Close
youtube WeChat

Катарын ДАШТ тухайн бүс нутгийн цагаар 20-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ойрхи Дорнод болон Арабын бүс нутагт анх удаагаа болж байна. Удахгүй нээлт болох гэж байгаатай холбогдуулан Катарын ДАШТ-ий зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Нассер Алхат Хятадын төв радио телевизийн сэтгүүлчдэд өгсөн тусгай ярилцлагадаа Катар улс тэмцээнээ угтан авахад бэлэн болсон хэмээн илэрхийллээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орны хувьд боломж төдийгүй сорилт юм. Тэмцээнийг хэрхэн амжилттай зохион байгуулж, хөгжөөн дэмжигчдэд таатай сонирхол төрүүлэх талаар Нассер Алхат хэлэхдээ, “Бүх төрлийн бэлтгэл ажил хангагдсан бөгөөд Катар улс энэхүү хөлбөмбөгийн тэмцээнийг угтан авах бэлтгэл ажил нэгэнт хангагдсан” гэжээ.


Катарын ДАШТ-ий зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Нассер Алхат: “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол бидний хувьд маш том боломж. Юуны өмнө энэхүү тэмцээнээр дамжин дэлхий нийтээрээ Катарт анхаарлаа хандуулах болно. Хоёрт, бид товлосон цагтаа ДАШТ-ий бэлтгэл ажлаа амжилттай дуусгасан. Одоогоор Катар улс мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, илүү олон жуулчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах тэмцээний дараах шатны бэлтгэл ажил руугаа ороход бэлэн болоод байна” гэжээ.