Ши Жиньпин Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Очатай хэлэлцээ хийлээ
2022-11-19 18:56:33
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 19-нд Бангкокийн Ерөнхий сайдын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Тайландын ерөнхий сайд Прают Чан-Очатай хэлэлцээ хийв. Илүү тогтвортой, цэцэглэн хөгжсөн, Хятад-Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахаа хоёр тал мэдэгдлээ.

Ши Жиньпин Тайландын тал АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Хятад Тайландын найрамдал өнө удаан жил үргэлжилж, хоёр ард түмэн ахан дүүс шиг дотно харилцаатай. Хятад Тайланд иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойших 10 жилийн турш, хоёр орны уламжлалт найрамдал улмаар бэхжин, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд гарлаа. Тайландтай харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг. Бид түүхийн шинэ гараан дээр "Хятад, Тайланд нэг гэр бүл"-ийн онцгой найрамдалт харилцааг цаашид ахиулахад бэлэн байна. Мөн Хятад, Тайландын харилцааны шинэ эрин үеийг нээж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна хэмээн онцолжээ.

Прают Чан-Оча ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай чуулж, дарга Ши Жиньпин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд халуун баяр хүргээд, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулж, хоёрлох зуун жилийн тэмцлийн зорилтоо хэрэгжүүлэн, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж, шинэ аянд гайхалтай амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Хоёр орны удирдагчид бас “Хятад, Тайландын стратегийн хамтын ажиллагааны 2022-2026 оны хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөр”, "Бүс ба зам" санаачилгыг хамтаар ахиулах Хятад, Тайландын хамтын ажиллагааны төлөвлөгөө” болон эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, технологийн шинэчлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах үйл явцад хамтдаа байлцжээ.