Агаарын дайралтын улмаас 4 хүн амиа алдав
2022-11-20 12:24:58
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 19-ний өдөр Израилийн арми Сирийн төв болон далайн эргийн бүсэд агаараас цохилт өгсний улмаас Сирийн дөрвөн цэргийн албан хаагч амиа алдаж, нэг хүн шархадсан бөгөөд хэсэг байгууламжууд сүйтгэгдсэн гэж Сирийн арми мөн өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Израиль мөн өдөр Газрын дунд тэнгисийн дээгүүр Сирийн төв болон далайн эрэг орчмын хэсэг газарт агаараас цохилт өгсөн бол Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем цохилт өгч буй пуужинг таслан зогсоосон гэжээ. Харин мэдэгдэлд халдлага болсон газрыг тодорхой заагаагүй байна.

2011 онд Сирийн дотоодын дайн эхэлснээс хойш, Израилийн арми Ираны цэргийн байгууламжид цохилт өгөх нэрээр Сири дэх объект руу удаа дараа довтолж ирсэн. Иймээс Сирид Ираны цэрэг байна гэдгийг Сири болон Ираны засгийн газар үгүйсгэдэг байна.