"Хятад улс, шинэ аялал" баримтад киноны сурталчилгааны арга хэмжээ Дака хотод болов
2022-11-20 11:54:14
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 18-ны орой Хятадын Төв радио телевизийн Ази-Африкийн төв, Хятадаас Бангладешд суугаа Элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан "Хятад улс, шинэ аялал" мэдээллийн баримтад киноны сурталчилгааны арга хэмжээ Бангладешийн нийслэл Дакагийн Renaissance зочид буудалд боллоо. Хятадаас Бангладеш улсад суугаа элчин сайд Ли Жимин уг арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Бангладешийн үндэсний мэдээллийн агентлаг, нэгдсэн мэдээллийн агентлаг, түүнчлэн орон нутгийн телевиз, сонин, мэдээллийн сайт зэрэг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагатан, Хятадаас гадаад дахь байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 орчим зочид төлөөлөгчид "Хятад улс, шинэ аялал" баримтад киноны сурталчилгааны шилдэг бүтээлүүдийг үзэж сонирхсон бөгөөд өндөр үнэлгээ өгчээ.

"Хятад улс, шинэ аялал" олон хэл дээрх баримтат киног Хятадын төв радио телевиз найман улс орны телевизтэй хамтран бүтээсэн бүтээл юм. Хятадын ард түмний Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын замналыг тасралтгүй эрэлхийлж буйг тод томруун харуулж, ХКН-ын 20 дугаар их хурлаас санаачилсан Хятадын шинэ аяллын дэлхий дахинд олгох ач холбогдлыг гадаадын хүмүүст илүү сайн ойлгоход нь туслахыг зорьсон бүтээлүүд юм.

Хятадаас Бангладеш улсад суугаа Элчин сайд Ли Жимин уг киног үзсэний дараа хэлэхдээ, "Хятад улс, шинэ аялал" зэрэг баримтат кинонууд Хятадын ард түмний ололт амжилтыг маш тод харуулсан бөгөөд эдгээр эерэг хүчин соёлын саад бэрхшээлийг даван туулж, хүмүүсийн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Бангладешийн Хятадын энх тайван нэгтгэхийг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх дарга, Бангладешийн гадаадын харьяатуудын нэгдсэн холбооны дэд дарга Цай Чуньлэй хэлэхдээ, "Хятад улс, шинэ аялал" хөтөлбөр нь Хятадын шинэ дүр төрхийг бүрэн харуулж, Бангладешийн ард түмнийг Хятадын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг сайтар ойлгоход нь тусалж байна” гэжээ.