Пэн Ли-Юань Ганраяни хөгжмийн дээд сургуульд зочиллоо
2022-11-19 21:05:03
Share
Share this with Close
youtube WeChat

Бүс нутгийн цагаар 19-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпины гэргий Пэн Ли-Юань Тайландын ерөнхий сайдын гэргий Нарапорнын хамт Ганраяни хөгжмийн дээд сургуульд зочилов.

Пэн Ли-Юанийг хүрэлцэн очиход Нарапорн болон Тайландын дээд боловсрол, судалгаа, инновацийн сайд Анэ, засгийн газрын холбогдох сайд нарын гэргий, Ганраяни хөгжмийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Бия Шакун, захирал Чувэй нар дотноор угтан авч, хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн анги хөгжим үүсгэж, сурагчид гартаа амьд цэцэг өргөж угтан авав. 

Пэн Ли-Юань Нарапорн нар хамтын зураг авхуулж, Ганраяни хөгжмийн дээд сургууль болон Наньжиний урлагийн дээд сургуулийн цахим болон бодит тоглолтыг сонирхов. Пэн Ли-Юань Ганраяни гүнжийн мэргэжлийн хөгжмийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор санаачилан байгуулсан энэ урлагийн боловсролын дээд сургуулийг сайшааж, дээд сургууль болон Хятад улсын сургууль хоорондын хамтын ажиллагаанд оруулсан Нарапорнын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, хөгжимд хил хязгаар байдаггүй. Хятад, Тайландын үг хэл нь өөр өөр байдаг ч бид хөгжмөөр дамжуулан бие биенээ ойлгох боломжтой. Өнөөдрийн урлагийн тоглолтоос хоёр орны гүн зузаан найрсаг харилцааг мэдэрсэн гэжээ.

Пэн Ли-Юань Ганраяни хөгжмийн дээд сургуульд Хятад ятга болон Хятадын соёл урлаг, хөгжмийн ном, шингээлтийг бэлэг болгон барьж, Тайландын залуучууд Хятадын хөгжмийн зэмсгийг улам ихээр сурч, хоёр орны соёлын солилцоог ахиулна гэж найдаж байна гэжээ.

Н.Пүрэвжав