Ши Жиньпин Тайланд дахь айлчлалаа өндөрдүүлээд эх орондоо ирлээ
2022-11-20 10:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 19-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн бүлгийн 17-р дээд хэмжээний уулзалт, АПЕК-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын албан бус 29-р уулзалтад оролцож, Тайланд дахь айлчлалаа өндөрлүүлээд эх орноо зорьжээ.

Ши Жиньпин даргын гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны дэд дарга Хэ Лифэн нарын зэрэг дагалдан яваа хүмүүс цугтаа буцаж иржээ.

Бангкокоос мордох үе, Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча гэргийн хамт, Тайландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нисэх онгоцны буудад хүрэлцэн очиж тэднийг үдэн мордуулсан байна. Тайландын ард түмэн болон Хятадын харьяаллууд ч хоёр орны төрийн далбааг барьж үдлээ.