франц хэлтэн орнуудын байгууллагын уулзалт болов
2022-11-20 16:43:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр хоног үргэлжилсэн франц хэлтэн орнуудын байгууллага "Фракофони"-ын 18 дахь дээд хэмжээний уулзалт 19-нд Тунисын өмнөд хэсгийн Жерба арал дээр нээгдэж, 30 гаруй төр засгийн тэргүүн нар оролцов.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь "Олон янз байдал дахь уялдаа холбоо-Франц хэлтэн орнуудын хөгжил болон эв нэгдлийн дижитал ачаалагч" уриан дор зохиогдов. Тунисын ерөнхийлөгч Саид нээлтийн ёслол дээр хэлэхдээ, энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд дээд хэмжээний уулзалт бүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ.

франц хэлтэн орнуудын байгууллага "Ла Фракофони" нь 1970 онд байгуулагдаж, төв байр нь Францын Парист байрлаж, 1986 оноос эхлэн хоёр жил тутамд дээд хэмжээний уулзалт зохиосоор ирсэн юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, 2020 онд зохиох гэж байсан уулзалт нь хойшлогдсон аж.