2022 оны ДАШТ өнөөдөр Катарт нээгдэнэ
2022-11-20 10:51:29
Share
Share this with Close
youtube WeChat

Дохагийн цагаар 20-ны орой хойд хагас бөмбөрцөгт анх удаа зохиогдох 2022 оны Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээгдэнэ. Тэмцээний зохион байгуулагч тал Катарын баг болон Эквадорын багийн тоглолтоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалах юм.

Нээлтийн ажиллагаа 30 минут үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Катарын олон уран бүтээлчдээс гайхамшигтай сайхан үзүүлбэр тоглолт хийхээс гадна таван тивийн нэрт дуучдыг урин газар дээр нь тоглуулж үзэгч олноо баясгах юм байна.

Нээлтийн ёслолын дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч тал Катарын баг тухайн нутгийн цагаар 20-ны өдрийн 19:00 цагт Өмнөд Америкийн Эквадорын багтай тоглоно.