Хятад-Өмнөд Азийн яармагт 169 төслийн гэрээ байгуулжээ
2022-11-21 11:04:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Өмнөд Азийн зургадугаар яармаг, Хятадын Күньминий импорт экспортын 26-р яармагийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах ёслол 20-ны өдөр Күньмин хотноо боллоо. Тус арга хэмжээнд 169 төслийн нийт 400 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна.

Гэрээний ихэнх нь Юньнань мужийн 12 голлох аж үйлдвэрлэлд төвлөрөн, ногоон эрчим хүчний 39 төсөл, өндөрлөгийн орчин үеийн хөдөө аж ахуйн 29 төсөл, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн 15 төсөл, дэвшилтэт үйлдвэрлэлийн 14 төсөл, шинэ материалын 21 төсөл, био анагаахын 6 төсөлд гарын үсэг зуржээ.  
Энэ яармагаар томоохон хөрөнгө оруулалттай, зах зээлийн хэтийн төлөвтэй олон төслийг Юньнаньд нэвтрүүлснээр, тус мужийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж аж үйлдвэрлэлийн хүчирхэг бүс болгон хөгжүүлэхэд түлхэц болох юм.