Азийн эдийн засаг өсөх төлөвтэй байна
2022-11-21 15:58:22
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  “Цань Као Шяо Ши” сонин саяхан  Сингапурын "Бизнес таймс" сонины цахим хуудсан дахь  "Азийн 2023 оны эдийн засгийн өсөлтөд өөдрөг бодолтой байна"  хэмээх тоймчийн өгүүллийг нийтэлжээ.

2022 онд Азийн инфляц бусад бүс нутгуудыг бодвол харьцангуй тогтвортой байж, эдийн засгийн бууралт бага хэмжээтэй байна. 2023 оны хувьд Азиуд энэ байдлаа баталгаажуулж, инфляцийг бууруулах бөгөөд эдийн засгийн өсөлтийн хурд бусад бүс нутгийг давах төлөвтэй хэмээн дурджээ.
2023 онд дэлхийн хэмжээнд инфляцийн дарамт сулрах бөгөөд Азид бүр огцом буурах  төлөвтэй байгаа аж.  Бүс нутгийн инфляцийн түвшин нь бараа бүтээгдэхүүний өртгөөс шалтгаалдаг. Азийн хувьд энэ талын дарамт буурахын хэрээр хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний инфляц  буурах болно. Нэмж дурдахад Азийн хөдөлмөрийн зах зээл тийм ч хүнд байдалд ороогүй, цалин хөлсний өсөлт мөн цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байна. Ингэснээр түүхий материалын үнэ өсөхөөс зайлсхийж, цалин нэмэгдэхийн хэрээр юмны үнэ өсөх эрсдэлийг арилгасан байна.
Ерөнхийдөө Азийн эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 3.6 хувь, оны сүүлийн хагас гэхэд 5 хувьдд хүрэх төлөвтэй байгаа юм.