Хүн хэлсэндээ, хүлэг харайсандаа
2022-11-21 23:59:04
Share
Share this with Close
youtube WeChat

Ширүүн мэтгэлцээнийг өнгөрүүлээд "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид" оролцогч талуудын хорин долдугаар бага хурал энэ сарын 20-ны өдөр Египетийн Шарм-эль-Шейх хотноо хаалтаа хийлээ. Хурлаар олон арван тогтоолыг баталсан бөгөөд эдгээрийн дотроос уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртсөн хөгжиж буй орон болон буурай хөгжилтэй орнуудад тусламж үзүүлэх зорилгоор алдагдал, хохирлын сан байгуулахыг баталсан үр дүн хамгий онцлох үйл явдал байсан юм.

Энэ үр дүн амархан ирсэн биш, хөгжиж буй орнуудын тулгамдсан шаардлагад нийцсэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл явцын эерэг хүчин юм. "Энэ бол түүхэн ахиц дэвшил" гэж хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл нийтэлж, "энэхүү хурал нь шударга ёсыг тогтооход чухал алхам хийлээ" гэж онцолсон бол "энэ амжилт нь хөгжиж буй орнуудын эв нэгдлийг харуулсан төдийгүй өнгөрсөн хэдэн жилтэй харьцуулахад илүү их эерэг үр нөлөө үзүүллээ" хэмээн уур амьсгалын мэргэжилтнүүдийн хэлснээс CNN иш татан тэмдэглэжээ.

Энэ онд "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ийн гэрээ байгуулсан 30 жилийн ой, мөн "Парисын хэлэлцээр"-ийн хэрэгжилт тохиролцсонд хүрсний дараах эхний жил тохиож байгаа ч хүн төрөлхтөн өдөр ирэх тусмаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ноцтой сорилттой тулгарч байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас энэ оны тавдугаар сард гаргасан тайланд дурдсанаар, 2021 онд хүлэмжийн хийн агууламж, далайн түвшний өсөлт, далайн дулааны хэмжээ, далайн хүчиллэгжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн дөрвөн үндсэн үзүүлэлт шинэ рекорд тогтоосон. Энэ оны зургадугаар сараас хойш Пакистанд урьд өмнө байгаагүй үер усны гамшиг болж, газар нутгийн гуравны нэг нь усанд автаж, олон арван сая хүн гамшигт өртсөн нь уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг зохицуулахгүй байхын аргагүй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт мэдрүүлсэн юм.

2009 онд Копенгагенд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр, хөгжингүй орнууд 2020 он гэхэд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нь туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам. долларын тусламж үзүүлэхээ амласан. Гэвч энэ амлалт өнөөг хүртэл биелээгүй байна. 

Хөгжингүй орнуудын амлалтад үндэслэн COP27-д хөгжиж буй орнууд нийтээрээ хөгжингүй орнуудаас амлалтаа биелүүлж, нөхөн олговор олгохыг шаардсан байна. Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари саяхан "Вашингтон пост" сонинд нийтлэл бичиж, барууны орнуудын хөгжил Африкт цаг уурын гамшиг учруулж байна, Африкт барууны орнуудаас "уур амьсгалын нөхөн олговор" шаардах эрхтэй хэмээн онцолжээ. 

Хятад улс хамгийн том хөгжиж буй орны хувьд цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх идэвхтэй тэмцэгч, хэрэгжүүлэгч байсаар ирсэн. 2012-2021 он хүртэл Хятадын эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж өсөлт 3% байсан нь эдийн засгийн дундаж өсөлтийн хурдыг 6.5% -иар дэмжиж чадсан. 2021 онд Хятадын ДНБ-д ноогдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2012 онтой харьцуулахад ойролцоогоор 34.4%-иар буурсан бөгөөд энэ нь 3.7 тэрбум тонн нүүрсхүчлийн хийг бага ялгаруулсантай тэнцэж байна. Хятадын сэргээгдэх эрчим хүчний нийт хөрөнгө оруулалт 380 тэрбум ам. долларт хүрч, ерөнхий хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт оржээ.

"Манай гараг ертөнц яаралтай тусламж шаардсаар байна" гэсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэлсэн үг хүмүүст олныг бодогдуулах нь дамжиггүй. "Парисын хэлэлцээр"-ийн зорилт урианд найдах биш харин үйл ажиллагаа явуулахад байгаа. COP27 үр дүнд хүрсэн нь тийм ч амар биш ч цаг уурын үйл ажиллагаа нь олон сорилтуудтай тулгарсаар байгаа бөгөөд цаашид хийх ажил их байна. Энэ нь хөгжингүй орнууд хэлсэндээ хүрч амлалтаа хэрэгжүүлэх явдал юм. 

Ренчинсоо