Иран энхийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ
2022-11-21 16:09:44
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насар Канани 11-р сарын 20-нд хэлэхдээ, "Саяхан ОУАЭХА-ийн удирдах зөвлөлийн хурлаар АНУ болон Европын гурван улс (Их Британи, Франц, Герман)-ын  санал болгосон Ираны эсрэг тогтоол нь улс төрийн зорилготой дарамт шахалт мөн" гэжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, "Иран хэзээ ч дарамт шахалтанд бууж өгөхгүй, цаашид улс үндэснийхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан олон улсын гэрээгээр хүлээсэн эрх үүргээ биелүүлэхийн тулд энхийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх болно" гэсэн байна. 

Мөн Насар Канани, барууны орнуудын логикгүй, мөн хагалган бутаргах чанартай үйл ажиллагааны талаар Иран сэрэмжүүлэг өгсөн ч харамсалтай нь "Олон улсын байгууллагын нэрийг ашиглан тусгаар улсыг эсэргүүцэх нь барууны орнуудын жишиг болсон" гэжээ.

Тэдний үйл ажиллагааны хариуд Ираны Атомын эрчим хүчний байгууллагаас хэд хэдэн арга хэмжээг хэлэлцэх асуудалд оруулсан бөгөөд 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна хэмээн Насар Канани хэллээ.