Хятад улс хамтран ажиллах чин сэтгэлтэй байгаагаа харууллаа
2022-11-21 17:33:54
Share
Share this with Close
youtube WeChat

АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын 29-р хурлын үеэрх Ши Жиньпин даргын илтгэлд Хятадын орчин үеийн замнал дэлхийн орчин үеийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг гүнзгий тайлбарласны зэрэгцээ Хятад улс Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн улс орнуудтай олон салбарт хамтран ажиллахын хамт Хятадын хөгжлийн боломжийг дэлхий нийттэй хуваалцах чин хүсэл, шийдвэр зоргийг тодорхой харуулсан гэж олон орны төлөөлөгчид хэллээ. 

Италийн олон улсын харилцааны судлаач Фабио Массимо Паранди хэлэхдээ, Хятадын хөгжлийн загвар нь үзэл суртлын болон тогтолцооны ялгааг даван туулж, нээлттэй, ардчилсан хөгжлийн үндэс суурийг тавьсан. Хятад улс ажил хэрэгч байдлаа бүс нутгийн түүнчлэн дэлхийн хэмжээнд харуулж чадсан гэжээ. 
АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын орлогч асан Юэ Шюнфэй хэлэхдээ, "Ши Жиньпин хэлсэн үгэндээ олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай, хамтаар хөгжих асуудлыг хөндсөн. Хятад, Америк зарим салбарт өөр өөр үзэл бодолтой байгаа ч хоёр тал олон салбарт хамтран ажиллах боломжтой, ингэснээр асар том өөрчлөлтийг авчрах болно. Ялангуяа цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хятад, Америкийн хамтын ажиллагаагүйгээр бодит ахиц дэвшилд хүрэх боломжгүй юм. Хятад, Америк хоёр орон ирээдүйд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хүсэж байна, энэ нь хоёр ард түмэнд төдийгүй дэлхий дахинд ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.