Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль болов
2022-11-21 10:49:45
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Казахстанд ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 20-нд болж, одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тэргүүтэй 6 нэр дэвшигч сунгаанд оролцжээ.

Казахстанд 11 сая 950 мянган сонгогч бүртгэгдсэн бөгөөд гадаад дотоодод нийт  10 мянга гаруй санал авах цэг байршуулсан тухай Казахстаны Сонгуулийн төв зөвлөл мэдэгдэв. Санал хураалт орон нутгийн цагаар 20-ны өдрийн 7:00 цагаас эхэлж, 20:00 цагт дуусчээ.

Касым-Жомарт Токаев  Астана дахь нэгэн санал хураалтын байранд саналаа өгсөний дараа хэлэхдээ, "Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Казахстаны засгийн газар дотооддоо улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, гадаадад бүх талын гадаад бодлого баримтална" гэжээ.