Касым-Жомарт Токаевт баяр хүргэв
2022-11-21 16:34:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 21-нд Касым-Жомарт Токаевтай утсаар ярьж, Казахстаны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, "Казахстаны ард түмэн танд итгэн, таныг дэмжиж буйг энэ удаагийн сонгууль бүрэн харууллаа. Миний бие Хятад Казахстаны харилцааг маш чухалчлан үздэг бөгөөд тантай хамтран зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан, Хятад Казахстаны өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлж, Хятад Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулан, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь өгөхөд бэлэн байна" гэжээ.