НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал эерэг дохио өгч байна
2022-11-21 20:02:39
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 20-нд Шарм Эль-Шейх хотноо зохиогдож буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал хаалтаа хийлээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, энэ удаагийн хурлаар харьцангуй тэнцвэртэй үр дүнд хүрч, олон талт үзлийг баримтлах, уур амьсгалын өөрчлөлтийн зорилтыг шийдвэрлэх хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэх эерэг дохио өглөө гэжээ.

Тэрээр хэлэхдээ, хурлаар алдагдал болон хохирлыг зохицуулах сан байгуулж, хөгжиж буй орнуудын тулгамдсан шаардлагад үр дүнтэй хариулт өгсөн байна. Үүний зэрэгцээ хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад жил бүр 100 тэрбум ам.долларын хөрөнгө олгох амлалтаа биелүүлээгүй хэвээр байгаа бөгөөд дэлхийн дасан зохицох сангийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх замын зураг тодорхойгүй хэвээр байгаа нь өмнөд умардын харилцан итгэлцлийг бий болгоход тус дөхөмгүй, уур амьсгалын өөрчлөлтийн үүрэг хүнд хэвээр байна гэжээ.

Н.Пүрэвжав