Ма Нин ерөнхий шүүгчээр ажиллаж байна
2022-11-22 10:25:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын шүүгч Ма Нин Катарын ДАШТ-ний Е хэсгийн эхний ээлж буюу Испани, Коста Рикатагийн шигшээ багийн тоглолтын дөрөв дэх шүүгчээр ажиллана хэмээн ФИФА өчигдөр 21-нд мэдэгдлээ.

Испани, Коста-Рикагийн шигшээ багийн тоглолт энэ сарын 23-нд болох бөгөөд АНЭУ-ын шүүгч Хассан ерөнхий шүүгчээр ажиллана. Хоёр туслах шүүгч нь мөн АНЭУ-ынх юм. Ма Нин 21-ний өдөр В хэсгийн эхний ээлж буюу АНУ, Уэльсийн шигшээ багийн тоглолтын дөрөв дэх шүүгчээр ажилласан бөгөөд энэ нь Хятадын шүүгч 20 жилийн дараа ДАШТ-д дахин ажиллаж байгаа хэрэг юм.

Катарын ДАШТ-д оролцох шүүгчдийн жагсаалтад 36 ерөнхий шүүгч, 69 туслах шүүгч болон 24 видео туслах шүүгч багтжээ. Хятадын шүүгч Ма Нин ерөнхий шүүгчээр ажиллах бөгөөд туслах шүүгчээр Цао И, Ши Шян нар сонгогджээ.