Хамтын ажиллагаа хоёуланд нь ашигтай, сөргөлдөөн аль алинд нь хөнөөл учруулна
2022-11-22 18:23:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “олон улсын хамтын нийгэмлэг алсын хараатай хүмүүс Хятад Америкийн харилцааны талаар зөв зүйтэй дуу хоолойгоо илэрхийлж, хамтын ажиллагаа аль алинд нь ашигтай, сөргөлдөөн хоёуланд нь хор хөнөөл учруулна гэдгийг тодорхойлох ёстой, энэ нь Хятад Америкийн харилцааны хөгжлийн ёс зүй юм” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн сайд асан Саммерс Америк Хятад руу довтлохоос илүүтэй өөрийн орны эдийн засгийн давуу талыг бий болгоход анхаарах ёстой хэмээн мэдэгдсэн бол Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Кристалина Георгиева, Дэлхийн банкны ахлах эдийн засагч асан Голдберг зэрэг зүтгэлтэн нар саяхан Хятадын эсрэг хийж буй эдийн засгийн дайнаа эргэн харахыг АНУ-д хандан уриалав.