Лусайл стадионыг Хятадын компани барьж байгуулжээ
2022-11-22 16:50:34
Share
Share this with Close
youtube WeChat

Лусайл бол “Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ-ний хамгийн чухал цэнгэлдэх хүрээлэн юм. Энд финалын тоглолтыг багтаасан нийт 10 удаагийн тэмцээн болох ажээ. 80 мянган суудалтай энэ стадион нь Катарын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. Лусайл стадионыг Хятад улсын төмөр замын компанийн олон улсын корпораци бүтээн байгуулжээ. Хятад улсын компани дизайн болон бүтээн байгуулалтыг гэрээгээр ерөнхийд нь гүйцэтгэн барьж байгуулсан ДАШТ-ний цогцолбор нь Европ Америкийн орнуудын тус салбар дахь тендерийн монополийг эвдсэн төсөл болсон байна.

Лусайл стадионыг бүтээн байгуулах явцад олон төрлийн рекорд тогтоожээ. Тухайлбал, Хятадын компаниас гадаадад гэрээгээр барьж байгуулсан цар хүрээгээр хамгийн том, технологийн хувьд хамгийн тэргүүний, мэргэжлийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болжээ. Хятадын төмөр замын компанийн олон улсын корпорацийн ерөнхий захирал Ли Чунян энэ тухай ийн танилцуулав.

“Лусайл стадион бол Дэлхийн хөл бөмбөгийн холбооны стандартаар баригдсан дэлхийн хамгийн тэргүүний, цар хүрээгээр хамгийн том, систем нь хамгийн нарийвчлалттай мэргэжлийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн. Цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад Хятад улсын компани оролцсон тул бид энэ боломжийг ашиглаж Хятад улсын технологи, Хятадын бүтээгдэхүүн, Хятадын үйлдвэрлэлийг төслийн бүтээн байгуулалтад хэрэглэсэн юм. Төслийн барилга байгуулалт Хятад улсын компани болон Хятадын барилгын технологи, тоног төхөөрөмж, хүчин чадварыг гүйцэд таниуллаа”.

Хятадын компани Лусайл стадионыг маш чанартай бүтээн байгуулсаныг Катарын тал олонтаа үнэлэн сайшаажээ. Энэ тухай “Катар-2022” ДАШТ-ний зохион байгуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Хассан Эль Тхавадийн ийн ярилаа.

“Лусайл стадионд финалын тоглолт болно. Энэ бол ДАШТ-ний хамгийн том цэнгэлдэх хүрээлэн. Стадион 80 мянга үзэгчийг хүлээн авах чадвартай. Хана, дээвэр нь маш төвөгтэй нарийн онцлог бүтэцтэй. Өндөр нарийвчлалттай эл стадионыг урагштай барьж байгуулсан явдал нь Хятадын компанийн технологийн чадвар, үйлчилгээний түвшнийг харууллаа. Лусайл стадионд ирж тэмцээн үзэж буй спорт сонирхогчид ч гэсэн Хятад улсын инженерийн бүтээн байгуулалтад талархаж байна.”

Лусай стадионоор зогсохгүй Катар дахь ДАШТ-ний өөр хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч Хятадын компани оролцжээ. Соёлын хотхоны стадионы ган бүтцийн гол төслийг Хятадын компани хариуцан барьж, “974” стадионыг бүтээн байгуулахад ашигласан чингэлгийг Хятад улсаас импортолжээ. Хятад улсын үйлдвэрлэсэн төслийн машин механик, тоног төхөөрөмжийг ДАШТ-ний 8 цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын бүх явцад ашигласан байна.

Катар улс халуун, элсэрхэг бүсийн амаргүй цаг агаартай тул ус нь газрын тосноос үнэтэй орон юм. “Катар-2022” ДАШТ-ны хугацаанд тухайн орны иргэдийн болон хүрэлцэн ирсэн сая гаруй хөгжөөн дэмжигчдийн ундны усны хамгамжийг баталгаажуулахын тулд Катар улс 2015 онд “Стратегийн усан сан”-гийн төслийг эхлүүлж, тус улсын 5 газарт ус хадгалах том оврын 15 цөөрмийг барьж байгуулжээ. Эдгээр төслийн заримыг нь Хятадын Эрчим хүчний бүтээн байгуулалтын корпорацийн Гэ Жөү-ба корпораци хариуцан барьж байгуулж, хоёр усан сангийн бүтээн байгуулалт, тэрчлэн холбогдох дэмжих төслийн барилга байгуулалтыг  чгүйцэтгэжээ. Төслийн албан тушаалтан Ван Шяохуа энэ тухай ийн танилцууллаа.

“Манай компани Ойрх Дорнодод ийм маягийн усан санг өмнө нь барьж байгуулж байсан туршлагатай, түүнчлэн барилгын технологийн түвшин олон улсын тэргүүний компанийн зэрэглэлд хүрсэн тул энэ төслийг авч чадсан. Барилга байгуулалтын явцад бидэнд олон хүндрэл тулгарсан. Бид технологийн талаар ахиц гаргаж, халуун агаартай элсэрхэг бүсэд бетон хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн. Бетоны хольцод зохицуулалт хийсэн. Ингэснээр бетоны асуудлыг шийдвэрлэж, ган хуурай цаг агаарын нөхцөлд зохицуулсан бөгөөд бид барилгын ур мэргэжлийн түвшнээ дээшлүүлсэн юм”.

Өдгөө Хятадын компанийн хариуцсан төслийн барилга байгуулалт үндсэндээ дууссан бөгөөд хүлээлгэн өгөх шатанд шилжжээ. Катарын стратегийн усан сангийн төслийн хяналтын дарга Калиса Лингам төслийн талаар ийн танилцуулжээ.

“Энэ бол Катарын хамгийн чухал ус ашиглалтын байгууламж, дэлхийд хамгийн томоохон усан сангийн барилга байгуулалтын төсөл. Катарын 5 бүсэд тус тус бүтээн байгуулах шаардлагатай. Эдгээрийн дотроос Хятадын компанийн хариуцсан хэсгийн барилга байгуулалт хурдтай, чанартай өрнөж, инженерийн чанарын бүх шалгалтуудад амжилттай тэнцсэн. Хятадын компаи хамгийн сайн ажиллаж байна гэж би үзэж байна”.

Үүнээс гадна Катарын шинэ эрчим хүчээр цахилгаан гаргах салбарт Хятадын бүтээн байгуулалт гол байр эзэлж байна. Хятадын компанийн гэрээгээр бүтээн байгуулсан Катарын 800 мегаваттын чадалтай фотоволтаик цахилгаан станц нь Катарын эрчим хүчний эрэлт хэрэгцээний оргил үед 10 хувийг нь хангах боломжтой юм. Энэ нь Катарын эрчим хүчний зарцуулалт дахь нөхөн сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг ихээр өсгөж, ДАШТ-ний үе дэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний баталгааг хангасан төдийгүй Катар улс “байгальд халгүй ДАШТ”-ийг зохион байгуулахаар амласан амлалтаа биелүүлсэн чухал арга хэмжээ болсон байна.

Төслийн барилга байгуулалтын менежер Ли Жюнь энэ тухайн ийн танилцууллаа.

“Энэ төсөл нь Катарт илүү эко, тогтвортой цахилгаан эрчим хүчийг хангасан. Төслийн 800 мегабаттын фотоволтайк бүсэд бүгдэд нь Хятад улсын төхөөрөмжийг ашиглаж, эдгээр төхөөрөмж төслийн нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг эзэлсэн. Түүнчлэн Ойрх Дорнодын бүс нутгийн зах зээл дэх Хятадын брэндийн эзлэх хувь хэмжээг өсгөсөн бөгөөд үйлдвэрлэлийн иж бүрэн гинжин хэлхээг нэгтгэсэн давуулаг талыг харууллаа”.



\Уртнасан\