Галын ослоос авран туслах ажил эрчимтэй явагдаж байна
2022-11-22 20:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

11 сарын 21-ний 16:00 цагийн орчимд Хятадын Хэнань мужийн Аньян хотын Кайшиньда худалдааны ХХК-ийн үйлдвэрийн цехэд гал гарчээ. Одоогийн байдлаар ослын улмаас 38 хүн нас барж, 2 хүн бэртсэн байна.

Ослын дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нэн даруй чухал заавар өгч, Хэнань зэрэг газарт галын осол зэрэг аюулгүй байдлын осол ар араасаа гарч, олон хүн бэртэж шархадсан явдалд хатуу сургамж авч, бүх хүчээ дайчлан гэмтэж бэртсэн хүмүүсийг авран эмчилж, ар гэрийнхнийг нь зохицуулах ажлыг сайтар хийж, ослын шалтгааныг олж тогтоон, хуулийн дагуу хатуу хариуцлага нэхэмжлэх ёстой. Удахгүй он дуусах гэж байгаа энэ үед олон төрлийн аюулгүй байдлын ажил маш хүнд байна. Иймээс олон салбарынхан томоохон осол аваар гаргахаас урьдчилан сэргийлж, тогтоон барих ажлыг сайтар хийх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Ши Жиньпиний зааврын дагуу, Онц байдлын хяналт удирдлагын газар зэрэг холбогдох салбар авран туслах ажлын хэсгийг Хэнаньд томилж, авран туслах ажлыг газар дээр нь удирдан ажиллаж байна. Одоогоор газар дээр нь аврах, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх, ослын шалтгааныг тогтоох зэрэг ажил эмх цэгцтэй явагдаж байна.