Солонгосын хойгийн асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг уриалав
2022-11-22 16:17:28
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 21-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хянан хэлэлцэх үед Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь үг хэлж, холбогдох талууд улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хүчин чармайлт гаргахыг уриалав.

Жан Жюнь хэлэхдээ, “Солонгосын хойгийн асуудал олон жилийн турш мухардмал байдалд буйн зангилааг талууд зөв ойлгож, анхаарал хандуулж буй асуудлыг  тэнцвэртэй зохицуулан, хэлцэл зөвшилцлийн чиглэлийг баримтлах ёстой. АНУ санаачилга гаргаж, чин сэтгэлээсээ хандан, хэрэгжих боломжтой бодит төсөл санал болгож, БНАСАУ-ын зүй ёсны санал хүсэлтэд нааштай хариу өгч, яриа хэлэлцээг аль болох шуурхай ахиулах хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэх зорилгоор Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, цэргийн сургуулилтыг зогсоох, БНАСАУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээгээ зөөлрүүлэх зэргээр  бодитой арга хэмжээ авах ёстой” гэжээ.
Жан Жюнь “Аюулгүйн зөвлөл БНАСАУ-д дарамт шахалт үзүүлэхийн оронд  харин Солонгосын хойгийн асуудлаар бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой”  хэмээн онцолжээ.