Индонезийн газар хөдлөлтөөр 162 хүн амиа алдав
2022-11-22 11:26:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Индонезийн баруун Ява мужийн Жанью дүүргийн Онцгой байдлын хэлтийн 21-ний өдрийн мэдээгээр, тухайн өдөр болсон 5.6 баллын газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 162-д хүрчээ.

Газар хөдлөлт Жакартагийн цагаар 13:21 цагт болсон бөгөөд голомт нь Жанью орчмоос баруун урагш 10 километрийн зайд, голомтын гүн нь 10 километр байсан талаар Индонезийн Цаг уур, геофизикийн агентлаг мэдэгджээ. Амь үрэгдсэн 162 хүний 100 нь газар хөдлөлтөөс үүдэлтэй уулын нурангид дарагдан нас баржээ. Гамшгийн улмаас 10 мянга гаруй хүн гэр орноо орхиод байна. Индонезийн Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг нэрвэгдсэн бүс нутгуудад эм, хоол хүнс нийлүүлэх 47 цэгийг ажиллуулж байгаа аж.