"Санхүүгийн гудамжны форум" эхлэв
2022-11-22 11:29:12
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны "Санхүүгийн гудамжны форум"-ын жил тутмын ээлжит хурал энэ сарын 21-ний өдөр Бээжинд эхлэв.

Хятадын Ардын банкны ерөнхийлөгч И Ган хэлэхдээ, "Он гарснаас хойш валютын тогтвортой бодлогыг цаг тухайд нь эрчимжүүлснээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжээд зогсохгүй үнийн өсөлтийг ерөнхийдөө тогтоон барьсан байна. Хятадын Ардын банк  "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариаланч", бичил жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшил зэрэг салбарын санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжинэ" гэж мэдэгджээ.

Хятадын Ардын банкны Намын үүрийн нарийн бичгийн дарга, Хятадын банк, даатгалын хяналт удирдлагын хорооны дарга Гүө Шүчин хэлэхдээ, "Олон шат давхаргын, олон тулгуурт тэтгэврийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх нь нийгмийн хангамжийг сайжруулах чухал арга хэмжээ юм. Энэ чиглэлээр олон талын зохицуулалт хийсний дүнд тэтгэврийн чанартай даатгалын бүтээгдэхүүн хурдацтай нэмэгдэж, иргэдэд зориулагдсан тэтгэврийн нөөц 5 их наяд гаруй юаньд хүрсэн" гэжээ.