Сар руу илгээсэн Японы мини тандагч сураг алдрав
2022-11-22 15:39:46
Share
Share this with Close
youtube WeChat

Сар руу хөөргөх Америкийн шинэ үеийн пуужин гэгддэг сансрын төхөөрөмжөөр энэ сарын 16-нд хөөрсөн Японы "OMOTENASHI" хэмээх тандагч аппарат эх дэлхийтэй эргэж холбоо тогтоож чадаагүйн улмаас энэ удаагийн сарны судалгаанаас хасагдсан гэж Японы сансар судлалын агентлаг 22-нд мэдэгджээ.

Саран дээр газардах зорилгодоо хүрч чадаагүй ч тус агентлаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, тус тандагчаар дамжуулан дэлхийн бөмбөрцөгийн соронзон давхаргын гаднах цацрагийн орчныг судлах зэрэг техникийн ажлыг хийж гүйцэтгэхээр чармайж байна гэж Японы сансар судлалын агентлаг мэдээлсэн байна.
"OMOTENASHI" нь сарны гадаргуу дээр буух ёстой байсан Японы анхны мини тандагч бөгөөд саран дээр хагас хатуу газардах боломжийг шалгах үүрэгтэй байв. Уг тандагч ердөө 12.6 кг жинтэй аж.