Англи Нидерланд амжилттай тоглов
2022-11-22 10:13:40
Share
Share this with Close
youtube WeChat

Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтоор Английн баг Ираныг 6:2-ын оноогоор хожлоо.

19 настай Жуде Беллингхэм энэ тоглолтын эхний бөмбөгийг оруулжээ. 1998 онд 18 настай Майкл Жэймс Оуэн нь хөл бөмбөгийн ДАШТ-нд бөмбөг оруулсан "Гурван арслан" буюу Английн шигшээ багийн хамгийн залуу тамирчин байсан бол Жуде Беллингхэм түүний дараа хоёрт бичигдэв. 2001 онд төрсөн Бука-Ю Сака хоёр гоол оруулж, тоглолтын дараа шилдэг тоглогчоор сонгогдов.

Нидерланд, Сенегалийн тоглолтын эцсийн оноо 2:0 байлаа.

В хэсгийн өөр нэг тоглолтод 2000 онд төрсөн Америк залуу Тимотхи Веа эхний 36 минутад гоол оруулсан боловч Уэльсийн тоглогч Гаретх Белл 82 минутын үед торгуулийн цохилтоор багаа аварч, хоёр тал эцэстээ 1:1-гээр тэнцжээ.