Сансар судлалын хамтын ажиллагаанд анхаарал хандуулав
2022-11-22 15:51:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Сансар судлалын үндэсний товчооноос Хайнань мужийн захиргаа, НҮБ-ын Сансрын асуудал хариуцсан хэлтэстэй хамтран зохион байгуулсан “НҮБ / Хятадын сансрын уудам дахь судалгаа хийгээд инновацийн олон улсын түншлэлийн  харилцаа” семинар энэ сарын 21-нд Хайкөү хотод эхлэв. “Сансрын уудамд судалгаа хийх түншлэлийн шинэлэг харилцааг байгуулъя” гол сэдийн дор зохиогдож буй тус арга хэмжээ 4 хоног үргэлжилнэ. Сансар судлалын салбарын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, сансрын уудмыг хамтдаа энхийн зорилгод ашиглах, сансрын уудам дахь хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зэрэг сэдвийн хүрээнд ярилцах юм байна.

Энэ удаагийн хурлаар “Сансрын уудмын судалгаа хийгээд инновацийн олон улсын түншлэлийн шинэлэг харилцааны бүтээн байгуулалтыг урагш ахиулах тухай Хятадын сансар судлалын салбарын үйл ажиллагааны мэдэгдэл”-ийг нийтэлжээ. Энэ мэдэгдэлд, дэлхийн засаглалын тухай хамтдаа зөвшилцөх, үйл ажиллагааны зохицуулалтыг нэмэгдүүлэх, төслийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, инноваци хөгжлийг дэмжих, шинжлэх ухааны үр бүтээлээ хуваалцах талаар Хятад улс дэлхийн олон орны сансар судлалын байгууллага болон олон улсын байгууллагатай эрх тэгш харилцан ашигтай, нээлттэй уужуу багтаамжтай, энхийн зорилгод ашиглах, хүн төрөлхтөнд ашиг тус бүтээх сансрын уудмын судалгааны болон инновацийн олон улсын түншлэлийн шинэлэг харилцааг байгуулж, сансрын уудмын салбарт хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихэд бэлэн байна гэж тэмдэглэжээ. Хятадын Сансар судлалын үндэсний товчооны хэвлэлийн төлөөлөгч Шюй Хунлян хэлэхдээ: "Энэ нь Хятад улсын сансар судлалын олон улс дахь нэр нөлөөг улам өсгөх болно" гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Энэ семинарыг зохион байгуулах нь олон улсын харилцаа солилцоо, яриа хэлцлийг нэмэгдүүлж, сансар судлалын салбарт хамтран ажиллаж хамт хожих хөгжлийн үзэл ойлголтыг хэрэгжүүлэн, Хятад улсаас олон улсын сансрын уудмын судалгаа болон инновацид оруулсан чухал хувь нэмрийг харуулж, Хятад улсын сансар судлалын олон улс дахь нөлөөг дээшлүүлэх болно. Түүнчлэн Хайнаний чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах, илүү өргөн цар хүрээтэй, илүү олон салбарт өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах төлөв байдлыг бий болгоход түлхэц болох юм” гэжээ.

Энэ семинарт дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөл онлайн, оффлайнаар оролцжээ. Хурлын хөтөлбөрт сансрын уудмын тухай судалгаа хийгээд олон улсын шинэлэг тогтоол, бодлого, сансрын шинжлэх ухааны хэтийн төлөв ба сорилт, сар болон сансрын тандалт судалгаа зэрэг тусгай сэдвүүд багтсан байна. НҮБ-ын Сансрын асуудал хариуцсан хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Никлос Хейдеман видео илтгэлдээ Хятад улсын сансар судлалын салбарын ололт амжилтыг үнэлэн сайшаагаад, олон улсын сансрын уудамд судалгаа хийхдээ гар нийлэн хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү хүртээмжтэй, олон талт болгохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Тэрээр хэлэхдээ:

“Хятад улс сансрын уудамд судалгаа хийх талаар илэрхий ололт амжилтад хүрэв. Саранд судалгаа хийсэн “Чэн Э-5” төхөөрөмж сарны гадаргуугаас дээж авчирсан, “Тянь Вэнь-5” судалгааны төхөөрөмж Ангарагийн гадаргууд амжилттай газардсан зэрэг нь хүн төрөлхтөний шинжлэх ухааны чухал салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Бид Хятад улсын эдгээр амжилтаар бахархаж байгаа бөгөөд цаашид хоёр талт, олон талт түншлэлийн харилцаагаар дамжин тандалт судалгааны ажлыг улам ахиулан шинэ түвшинд хүргэхээр төлөвлөж байна. Сансар судлал бол маш ээдрээтэй салбар, иймээс олон улсын хамтын ажиллагаа нь амжилт руу хөтлөх хамгийн сайн арга зам гэж би үзэж байна” гэжээ.

Хятадын Сансар судлалын үндэсний товчооны хэвлэлийн төлөөлөгч Шюй Хунлян хэлэхдээ: Хятадын сансар судлалын салбар хамтран ажиллаж хамт хожих үзэл ойлголтыг баримталсаар ирсэн бөгөөд “Чан Э-4”, “Чан Э-5”, “Тянь Вэнь-1” аппаратыг хөөргөн сансрын уудамд судалгаа хийхдээ олон улсын түншүүдтэй олон талаар хамтран ажиллав. Түүнчлэн Саран дээр шинжлэх ухааны судалгааны олон улсын станц байгуулахыг санаачилж, Хятадын сансрын станцын сансрын шинжлэх ухааны туршилтын төслийг олон улсын хамтын нийгэмлэгт нээлттэй болгож, олон улсын түншүүдтэй хамтран цахилгаан соронзон орчинд судалгаа хийх дагуул, далайн тэнгист судалгаа хийх дагуул, наранд судалгаа хийх төхөөрөмжийг хөөргөж, сансрын уудмын нууцыг хамтдаа хайн судалж байна. Хятадын сансар судлалын салбар нээлттэй хамтран ажиллах үзэл ойлголтыг гуйвшгүй баримтлан, сансрын уудмын судалгааны үйлст олон орнууд оролцохыг сайшааж байна. Түүнчлэн бус орны сансрын уудмын судалгааны ажилд оролцон, хүн төрөлхтөний сансар судлалын хөгжлийг хамтаа урагш ахиулахад бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Сансрын уудамд хийх тандалт судалгааны хувьд, Саран дээрх шинжлэх ухааны судалгааны олон улсын станцыг байгуулах хамтын ажиллагааг ахиулж, жижиг гараг, одон гараг хоорондын судалгааны салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Сансрын уудмын шинжлэх ухааны хувьд, сансрын орчин, од гаргийн үүсэл, өөрчлөлт зэрэг салбарт хамтарсан судалгаа өрнүүлнэ. Сансрын уудмын ашиглалтын хувьд, Хятадын Цаг уурын хиймэл дагуулын датаг олон улсад хэрэглэхийг нэмэгдүүлж, далай тэнгист судалгаа хийх Хятад, Францын хиймэл дагуулын датаг Дэлхийн цаг уурын байгууллагад нээлттэй болгохыг дэмжинэ. Түүнчлэн цахилгаан соронзон орчинд судалгаа хийх “Жанхэн-1” дагуулын датаг олон улстай хуваалцаж, шинжлэх ухааны судалгаанд ашиглах болно” гэжээ.


 

\Уртнасан\