Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д айлчилна
2022-11-22 17:28:20
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 11-р сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэж Хятадын ГХЯ 22-ны өдөр мэдэгдлээ.

22-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, "Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байсан. 2021 оны 6-р сард У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Энэхүү айлчлал нь түүний ерөнхийлөгчийн хувиар Хятад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Хятад, Монгол хоёр орны өндөр зиндааны нягт хэлхээ холбоотой байдаг уламжлалыг үргэлжлүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна. Энэхүү айлчлалаар боломж болон, хоёр талын стратегийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгон, Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргахын тулд Монголын талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна” гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Ухнаагийн Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамт оролцоно. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй тус тус уулзана. Хоёр орны удирдагчид хоёр орны харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Монголын харилцааны цаашдын хөгжлийг хамтаар төлөвлөх болно гэжээ.