Санхүүгийн стрийт форум Бээжин хотноо болж байна
2022-11-23 16:20:23
Share
Share this with Close
youtube WeChat

2022 санхүүгийн стрийт форумын жил тутмын хурал Бээжин хотноо болж байна. Энэ он бол “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"(RCEP)албан ёсоор хэрэгжиж эхэлсэн анхны жил юм. Санхүүгийн стрийт форумын жил тутмын уламжлалт уулзалтын энэ удаагийнх ч мөн энэ талаар анхаарч, RCEP-ийн эхний жил дэх Азийн хамтын ажиллагааны шинэ үйл явцыг хамтдаа зөвшилцөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Өнөө RCEP-ийн зах зээлийн чадавхийг байнга идэвхжүүлж, RCEP-ийн бодлогын ногдол ашгийг тасралтгүй гаргаж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар, Хятад улсаас RCEP-ийн гишүүн болох бусад 14 улс руу хийсэн импорт, экспортын хэмжээ 8.4 хувиар өссөн нь RCEP-ийн бүс нутгийн худалдааг либералчилах давуу талыг харуулсан хэвээр байна.

Тайландын Бангкок банкны (Public Limited) ерөнхийлөгч Чарцири Софонпанич форум дээр RCEP-ийн авчирч буй эерэг үр дүнг баталлаа. Тэрээр хэлэхдээ, RCEP үр дүнтэй хэрэгжиж байгаа нь сайн эхлэл бөгөөд энэ нь гишүүн орнууд илүү их ашиг хүртэхэд тустай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “RCEP нь гишүүн орнуудын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, Азийн орнуудыг харилцах, солилцох платформоор хангасан байна. Хэдийгээр одоо зөвхөн RCEP-ийн эхний жил ч гэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны иймэрхүү түншлэл нь бүх гишүүдэд эерэг үр дүн гэдэгт бид бат итгэж байна” гэжээ.

Банк, даатгалын зохицуулах хорооны дэд дарга Жөу Лян форум дээр тэмдэглэхдээ: “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” буюу RCEP хүчин төгөлдөр болсноос хойш гишүүн орнууд тарифын хөнгөлөлт, гарал үүслийн хуримтлагдсан дүрэм, худалдааг хөнгөвчлөх болон бусад нээлттэй ногдол ашгийн давуу талыг идэвхитэй ашиглаж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцчлалын шинэ парадигмыг хамтдаа бий болгож, илүү нээлттэй, илүү өргөн уудам бүс нутгийн зах зээл, илүү ойр, илүү тогтвортой үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний түншлэл болон илүү ил тод, тав тухтай хөрөнгө оруулалтын орчин зэргийг ашиглаж бүс нутаг тэрчлэн дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Эдүгээ зуун жилд тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, олон улсын орчин ээдрээтэй, хүнд ноцтой байна. Азийн орнууд бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн тогтвортой сэргэлтийг ахиулахад хамтран ажиллах ёстой" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Азийн орнууд макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, харилцааны хэвийн механизмыг сайжруулж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, зах зээлийн нөөцийн уялдаа холбооны үр ашгийг бүрэн бадруулж, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх ёстой. Хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, жижиг, бичил аж ахуйн нэгж, ядууст туслах зэрэг хүртээмжтэй санхүүжилтийн салбар дахь улс орнуудын ашигтай туршлагыг шинэчилж, сурталчлах ёстой. Ногоон эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, технологийн шинэчлэлийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, нээлттэй, шударга, ялгаварлалгүй дижитал санхүүгийн үйлчилгээний орчныг бүрдүүлж, дижитал ялгааг арилгаж, эдийн засгийн хөгжлийг ахиулж, түүний үр дүнг бүх улс орны ард түмэнд илүү тэгшээр хүртээх болно” гэжээ.


           

\Ганаа\