Галт зэвсгийн хүчирхийлэл хүмүүсийг түгшээсээр байна
2022-11-23 20:43:34
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 22-нд АНУ-ын Виржиниа мужийн Чесапик хотын нэгэн супермаркетад буудлагын хэрэг гарч, олон хүн амиа алдсан. Гурав хоногийн өмнө Америкийн Колорадо мужийн нэгэн шөнийн цэнгээний газарт буудлагын хэрэг гарч, 5 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан юм. Энэ нь АНУ-д гурван жил дараалан их цар хүрээтэй галт зэвсгийн буудлагын хэрэг 600 гаруй удаа гарч байгаа аж. "Буу харлаа. Буун дуун ар араасаа сонсогдож, маш аймшигтай байсан" гэж Колорадогийн буудлагаас амьд үлдсэн Майкл Андерсон үзэж харснаа хэлж байв. 

АНУ-ын дунд хугацааны сонгууль саяхан өндөрлөж, галт зэвсгийн хүчирхийллийн асуудал олны анхаарлыг ихрээр татсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хүчирхийллийн "тахал"-ыг заавал зохицуулна хэмээн мэдэгдсэн. Гэвч ар араасаа дуугарсаар байгаа буун дуу "Америк маягийн тахал"-ыг улам эрчимжүүлсээр байгааг хүмүүст хэлж өгч байна. 

АНУ-ын хүн ам дэлхийн нийт хүн амын 4.2%-ийг эзэлдэг ч иргэдийн хэрэглэдэг галт зэвсэг дэлхийн 46%-ийг эзэлдэг. Иймэрхүү харьцлын нөхцөл байдалд АНУ-д галт зэвсгийн хүчирхийллийн улмаас нас барах түвшин бусад өндөр хөгжилтэй орнуудынхаас хамаагүй өдөр байдаг. АНУ-ын "Галт зэвсгийн хүчирхийллийн архив" сайтын сүүлийн үеийн мэдээллээс харахад, 11-р сарын 21-ний өдрийн байдлаар, энэ онд АНУ-д 39 мянга гаруй хүн галт зэвсгийн хүчирхийллийн улмаас амь насаа алджээ.

Үүний зэрэгцээ америкчуудын сэтгэл зүйд галт зэвсгийн хүчирхийлэл ихээхэн нөлөөлсөн. АНУ-ын CT Mirror сайтын мэдээлснээр, Америкийн олон газарт дараалсан их хэмжээний буудлагын хэрэг гарсны улмаас сэтгэл санааны гутрал, айдас түгшүүрийн өвчнөөр өвчлөх залуу үеийнхэн ихээхэн нэмэгдэж, амиа хорлох эрсдэл ч улам ихэссэнсэн байна. АНУ-д жил бүр амиа хорлож буй хүмүүсийн талаас дээш хувь нь галт зэвсгийн хүчирхийлэлтэй холбоотой гэж “US News & World Report” сэтгүүл тэмдэглэжээ. Үүнээс гадна, галт зэвсгийн хүчирхийлэл нь Америкийн нийгмийн уур амьсгалд ихээхэн нөлөөлсөн байна. 

Олон нийтийн шахалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо. Байден энэ оны зургадугаар сард "хоёр намын тохиромжтой хувилбар" гэх галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан бол 7-р сард Цагаан ордон "Америкийг илүү амар амгалан байлгах" төлөвлөгөөг хэрэгжүүлж, ирэх таван жилд 13 тэрбум ам доллар санхүүжүүлж, 100 мянга гаруй цагдааг ажилд авах, сургалтад хамруулахад нь зарцуулах төлөвлөгөө гаргасан юм. Гэсэн хэдий ч АНУ-ын бодлого тогтоогчид арга хэмжээ боловсруулахдаа, галт зэвсгийн хяналтын тухай хууль тогтоомж, ашиг сонирхлын бүлгүүдийн лобби, намуудын туйлшрал зэрэг галт зэвсгийн хүчирхийллийн хүчин зүйлийг хөндөхөөс зүрхлэхгүй байв. Энэ нь бүх арга хэмжээг хэрэггүй зүйл болгож орхисон төдийгүй Америкийн нийгмийн дайсагналцах гэм архагийг даамжруулж, нийгмийн амар амгалан байдлыг улам бүр дордохоос урьдчилан сэргийлэх боломжгүй болгож орхижээ.

АНУ галт зэвсгийн хүчирхийллийн "тахал"-д нэрвэгдэж байгаа ч жинхэнэ бодлогын "эмч" нь хараахан гарч ирээгүй байна. Өөрөө "хар дарсан муухай зүүднээсээ сэрж чадахгүй байна" гэж Колорадогийн шөнийн цэгээний газарт болсон халдлагад өртсөн хохирогчийн гэр бүлийн гишүүн Астон хэлж байлаа. 

Эсэн мэнд амьдрах эрх бол хүний хамгийн чухал эрх. Харин галт зэвсгийн хүчирхийллийг үр дүнтэй таслан зогсоож чадах эсэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд АНУ-ын хүний эрхийг шалгах чухал хэмжүүр юм. Америкийн улс төрчдөд буун дууг зогсоох боломжгүй байгаа биш, харин энэ бүхнийг үнэнхүү шийдэх эсэхэд байгаа. Галт зэвсгийн хүчирхийллийн иймэрхүү "Америк маягийн тахал"-ыг эмчилж чадах эсэх нь Вашингтоны улс төрчдийн ухаан санаа л мэдсэн хэрэг. 

Ренчинсоо