Их Британи Украин руу нисдэг тэрэг илгээнэ
2022-11-23 16:46:24
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британи Украинд нисдэг тэрэг илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес тун саяхан мэдэгдсэн тухай BBC болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ сарын 23-ны өдөр мэдээлжээ. Орос Украины мөргөлдөөн гарснаас хойш Их Британи Украинд анх удаа нисдэг тэрэг илгээх гэж байгаа нь энэ юм.

Түүнчлэн Их Британи Украинд мөн 10 мянган их бууны сум нэмж илгээнэ гэж Уоллес мэдэгджээ.