Усан дээрх станцад аварга сэнс байрлуулав
2022-11-23 16:29:26
Share
Share this with Close
youtube WeChat

Фүжянь мужийн Гурван мөрний хавцлын эрчим хүчний цогцолбор дахь олон улсын үйлдвэрлэлийн паркт Хятадын инженерүүдийн зохион бүтээсэн аварга салхин сэнснүүд энэ сарын 23-нд ашиглалтад оров. Уг цогцолборын сэнс нэг бүр нь 16 мянган киловатт цахилгаан гаргах хүчин чадалтай бөгөөд сэнсний хамрах талбай нь хөл бөмбөгийн долоон талбайтай тэнцдэг.  Сэнсний тулгуур багана нь 146 метр буюу 50 давхар байшингийн өндөртэй дүйнэ. Энэ цогцолборын сэнснүүдийн цахилгаан гаргах хүчин чадал нь дэлхийд тэргүүлдэг. Энэ нь уг салбарт Хятад улс дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсний нотолгоо юм.

16 мянган  киловаттын далайн салхин сэнсний цогцолбор нь гурван ам бүлтэй 36 мянган өрхийн нэг жилийн өдөр тутмын амьдралын цахилгаан хэрэглээг хангаж, стандарт нүүрсийг ойролцоогоор 22 мянган тонноор хэмнэн, хүлэмжийн хийн ялгарлыг ойролцоогоор 54 мянган тонн багасгадаг юм.