Хэт өндөр даралтын хоолойг далайд суурилуулав
2022-11-23 16:33:30
Share
Share this with Close
youtube WeChat

Бөхай тэнгис дэх 100 тэрбум шоо метр байгалийн хийн орд болох Бөжүн 19-6 конденсат хийн ордын эхний төслийн барилгын талбайд найман инчийн хоолойг далай руу нэвтрүүлсэн талаар Хятадын тэнгисийн газрын тосны групп буюу CNOOC-ийн Тяньжинь дахь салбараас сэтгүүлч мэдээлэв. Хятад улсын инженерүүдийн зохион бүтээсэн хэт өндөр даралтын энэхүү хоолойг далайн гүнд суурилуулсан нь Хятадын тэнгисийн өндөр даралтын хийн ордын бүтээн байгуулалтад онцгой дэвшил авчирлаа. Энэ нь үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Бөжүн 19-6 конденсат хийн ордын эхний шатны төслийн бүх шугам хоолойн ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд ерөнхий төслийг 2023 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Хийн орд ашиглалтад орсны дараа Бээжин-Тяньжинь-Хэбэй болон Бөхай тэнгисийн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өндөр чанартай хөгжилд цэвэр эрчим хүчний баталгаа хангах юм байна.