Мессигийн бухимдал ба Францийн багийн ялалт
2022-11-23 10:29:25
Share
Share this with Close
youtube WeChat

Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-нд алдарт хөлбөмбөгчин Лионел Мессигийн ахалсан Аргентины шигшээ баг C хэсгийн эхний тоглолтод Саудын Арабын шигшээ багт  2:1 харьцаагаар хожигдсон байна. Ингэснээр Аргентины баг олон улсын 36 тоглолтонд хожигдоогүй байсан амжилтаа эцэслэсэн бөгөөд Лионел Мессигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолтод бараан сүүдэр туслаа.

Гэхдээ  С хэсгийн Польш, Мексикийн баг 0:0-ээр тэнцсэн тул Аргентиний хувьд хэсгийнхээ нэгдүгээр байрын төлөө өрсөлдөх боломж нээгдэж байгаа юм.

Францын галтай баг Австралийг 4:1-ээр хожсон бол  нэг хэсгийнх нь Дани, Тунисын багийн тоглолт энэ ДАШТ-ийн анхны 0 гоолтой тоглолт болсон юм.