Нефть хулгайлсан хэргээр Америкийн армийг буруутгав
2022-11-23 10:52:32
Share
Share this with Close
youtube WeChat

Сирид хууль бусаар байрлаж байгаа Америкийн цэргийн хүчнийхэн Сирийн зүүн хойд хэсэгт орших газрын тосны ордоос хулгайлсан нефтээ Махмудаар хил давуулан Ирак дахь Америкийн цэргийн бааз руу дахин зөөвөрлөсөн байна. Энэ нь Америкийн арми тус сард дөрөв дэх удаагаа Сирийн нефтийг хулгайлсан хэрэг юм.

Америкийн арми Сирийн нефтийн ордыг эзэлж, нөөц баялгийг нь байнга дээрэмддэг нь нутгийн ард түмний дургүйцлийг маш ихээр хүргэх болжээ. Тэд энэхүү үйлдлийг нь буруушааж, эх орноос нь түргэн гарахыг Америкийн армиас шаардаж байна.

Сирийн зүүн хойд хэсэг нь тус улсын газрын тос олборлодог гол бүс бөгөөд Сирийн "үр тарианы агуулах" гэгддэг. Гэвч эдгээр нөөц нь одоогоор Сирид хууль бусаар байрлаж буй Америкийн арми болон түүнийг дэмждэг сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийн хяналтанд байгаа юм. Энэ нь Сирид эрчим хүчний ноцтой хомстол үүсгээд зогсохгүй 12 сая орчим хүнийг хүнсний дутагдалд ороход нөлөөлжээ.