Индонезийн гамшгийг арилгахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв
2022-11-23 18:36:54
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Индонезид болсон газар хөдлөлтийн гамшигт Хятад улс санаа зовж байна. 22-нд Ши Жиньпин дарга Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодод цахилгаан илгээв. Хятад, Индонез бол найрсаг хөршүүд юм. Хятад улс Индонезийн гамшгийг арилгахад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна, мөн Индонезийн ард түмэн гамшгийг даван туулж, гэр орноо сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэжээ.

11-р сарын 21-нд Индонезийн баруун Ява мужид 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Индонезийн гамшимтай тэмцэх үндэсний агентлагийн 22-ны өдөр нийтэлсэн мэдээнээс үзвэл, газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн тоо 268-д хүрчээ.

Н.Пүрэвжав