Газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй гэв
2022-11-23 11:00:35
Share
Share this with Close
youtube WeChat

“Саудын Араб нь  газрын тос олборлогч томоохон орнуудтай нефтийн олборлолтоо өдөрт 500 мянган баррелиар нэмэгдүүлэх тухай 12-р сарын 4-нд болох “ОПЕК+”-ийн хурлаар хэлэлцэнэ” гэж барууны хэвлэлийнхэн мэдээлж байна. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг газрын тос олборлогч томоохон орнууд саяхан уг мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд олборлолт бууруулах төлөвлөгөөг ирэх оны сүүлч хүртэл хэрэгжүүлнэ хэмээн онцоллоо.

Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдул Азиз тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 21-ний орой хэлэхдээ, "ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус газрын тос олборлогч орнууд 12-р сарын 4-ний хурлаас өмнө газрын тосны олборлолтын асуудлыг хэлэлцэхгүй. Газрын тос олборлогч орнууд  2023 оны сүүлч хүртэл олборлолтоо өдөрт дунджаар 2 сая баррелиар бууруулах төлөвлөгөөтэй" гэжээ.
22-нд Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Алжир зэрэг орны эрчим хүчний сайд нар мэдэгдэл гаргаж, "ОПЕК+" хурлаар олборлолтыг нэмэгдүүлэх асуудал авч хэлэлцэхгүй гэдгээ нотолжээ.