Катарын ДАШТ-д ашиглаж буй шинэ технологи
2022-11-23 16:56:09
Share
Share this with Close
youtube WeChat

Катарын ДАШТ-ийг амжилттай зохион байгуулахын тулд тухайн улсад олон шинэ технологийг анх удаа ашиглаж байгаа юм.

Хэдийгээр ДАШТ өвлийн улиралд таарсан ч Катар нь байнгын халуун бүсийн элсэн цөлийн уур амьсгалтай учраас тоглолтын талбайн температурыг хэвийн байлгахын тулд ихээхэн чармайлт гаргажээ. ДАШТ явагдаж буй тоглолтын 8 талбайн 7-д нь агааржуулагч угсарсан байна. 974 дугаартай талбай нь далайн хөвөөнд байрлалтай учраас агааржуулагчийн шаардлагагүй юм.

Хөл бөмбөгний талбайн зүлэгний чанар нь тамирчдад нөлөөлдөг учраас энэ удаагийн ДАШТ-ийн талбайн зүлгийг байнга чийглэг байлгах,  хорхой шавжаас хамгаалахад зориулан далайн усыг цэнгэгжүүлэх, борооны дуслыг цуглуулах техник болон ухаалаг усалгааны системийг ашигласан байна.  

Отон тоглолтыг оновчтой шүүхийн тулд энэ удаагийн ДАШТ-д автоматаар таних техникийг ашиглан, туслах шүүгчдэд дохио өгч байна.


Үүнээс гадна харааны бэрхшээлтэй үзэгчдэд зориулалттай брайль үсэг бүхий электрон төхөөрөмж тааруулсан нь хүмүүнлэгийн талаасаа онцлог шийдэл болжээ.