Дональд Трамп мэдүүлэг өгч болзошгүй
2022-11-23 16:26:49
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампт хэрэг үүсгэх  250 сая долларын залилангийн асуудлаарх шүүх хурал 2023 оны 10-р сарын 2-нд болох тул тэр  үл хөдлөх хөрөнгө, гольфын кэмп зэрэг өмч хөрөнгөө хамгаалахын тулд өөрийн биеэр очиж мэдүүлэг өгч болзошгүй хэмээн Америкийн "Business Insider" сайт энэ сарын 22-ны өдөр мэдээллээ.

Д.Трамптай холбогдох 250 сая долларын залилангийн асуудлаар Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Жэймс энэ оны есдүгээр сарын 21-нд шүүхэд хандсан бөгөөд Трампыг өөрийн групптээ зээл олгохын тулд олон тэрбум доллар бүхий  хөрөнгийн худал мэдүүлэг өгсөнийг буруутгажээ. Хэрэв энэ гомдол гэмт хэрэг болж батлагдах юм бол Трамп болон түүний гурван хүүхдийг тус мужид бизнес эрхлэхийг Нью-Йорк мужийн захиргаанаас бүрмөсөн хориглох юм байна.