Хятад улс Астанагийн механизмыг чухалчлан үзэж байна
2022-11-24 20:17:48
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 24-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Хятад улс Астанагийн механизмыг чухалчлан үзэж, холбогдох талуудтай хамтаар Сирид энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход туслахад бэлэн байна гэжээ.

11-р сарын 22-23-ны өдрүүдэд Сирийн асуудлаарх Астанагийн 19 дэх удаагийн хэлэлцээ Казахстанд болов. ОХУ-ын ерөнхийлөгчийн Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лаврентьев хэлэхдээ, Хятад улс Астанагийн механизмд оролцох нь Сирийн мөргөлдөөнийг зохицуулах, сэргээн босгох ажилд тус дөхөм үзүүүлэх болно гэжээ.

Астанагийн механизм бий болсноос хойш Сирийн мөргөлдөөнийг намжаах, гал зогсоох, хүчирхийллийг бууруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Мао Нин хурлын үеэр онцлов.