Хятад Монголын харилцааны хөгжил шинэ шатанд гарч байна
2022-11-24 17:37:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 22-нд хэвлэлийн бага хурлын үеэр "БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол улсын ерөнхийлөгч ноён Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна" гэж зарлалаа.

У.Хүрэлсүхийн айлчлал болон Хятад Монгол хоёр орны харилцааны талаарх сэтгүүлчийн асуултад Жао Лижянь хариулахдаа, "Ноён У. Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Хятадад албан ёсны айлчлал хийж байсан юм. Энэ удаа тэрээр ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа БНХАУ-д айлчлах гэж байна. Энэ нь Хятад Монгол хоёр орны өндөр дээд хэмжээний найрсаг хэлхээ холбоо цаашид үргэлжилж буйн илрэл бөгөөд Хятад Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа өндөр түншинд ахиж буйг илтгэж байна" гэжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, "У.Хүрэлсүхийн Хятадад хийх айлчлалын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин түүнтэй албан ёсны уулзалт хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах болно. Үүнээс гадна Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү нар Хүрэлсэхтэй тус тус уулзана. Хоёр орны удирдагчид хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлвийг хамтдаа дүгнэн ярилцах юм" гэжээ. Мөн тэрбээр, "Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ айлчлалаар хоёр тал стратегийн харилцан итгэлцэл болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болгож, шинэ шатанд гаргах болно" гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад Монголын сайн хөршийн найрамдал хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байна. Ялангуяа цар тахлаас хойш Монгол улс бидэнд халуун сэтгэлийн бэлгэдэл болсон халуун хошуут хонио бэлэглэж, Хятад улс Монгол улсад цар тахалтай тэмцэх эд барааны тусламж үзүүлж, бас идээний дээж болсон цайгаараа хариу бэлэг барьж байсан билээ. Бээжингийн Өвлийн олимпын нээлтэд Монголын улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож, цар тахлаас хоёр орны хил гааль тээвэр ложистикийн салбарт учирсан хүндрэл бэрхшээлийг арилгаж, төмөр зам, уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг урагшлуулах талаар бодит алхам хийсэн юм.  Өнгөрсөн жил Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү нар Монгол улсад амжилттай айлчилж байсан юм.  Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Хятадад хийх айлчлал бол ХКН-ын 20-р их хурлын дараа Монгол улсын төрийн тэргүүний Хятадад хийж буй анхны айлчлал тул хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой айлчлал болох нь гарцаагүй юм.

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадад айлчлахын өмнөхөн буюу энэ сарын 16-нд Улаанбаатар хотод Хятад Монголын эдийн засаг соёлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 70 жилийн ойн яриа уулзалт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон юм. Уг хуралд хоёр орны олон салбарын зүтгэлтнүүд оролцож, хоёр орны найрамдал хамтын ажиллагаа, харилцааны хөгжлийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Хятад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны элчийн зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чэн Шуан хэлэхдээ, "Хятадын засгийн газар Монгол улстай найрамдал хамтын ажиллагаа, харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, хөрш оронтойгоо чин үнэнч, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх дипломат үзэл баримтлалыг идэвхитэй хэрэгжүүлсээр ирсэн юм. Хятад улс Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чадлынхаа чинээгээр туслахад бэлэн байна. Өдгөө Хятад Монголын харилцаа иж бүрэн стратегийн харилцааны түвшинд хөгжиж байна. Хоёр орон улс төр, эдийн засаг, соёлын салбарт өндөр үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Өнгөрсөн жил хоёр орны эдийн засаг худалдааны хэмжээ 10 тэрбум ам долларыг давж, Хятад улс олон жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагч орны статусаа хадгалсаар ирсэн" гэжээ.

Монгол улсын Хятадын түүх соёл судлах нийгэмлэгийн дарга Х.Баатархүү хэлэхдээ, "70 гаруй жилийн тэртээ Хятад улс үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө, хөдөлмөр хүчээ гаргаж, Монгол улсад маш олон дэд бүтцийг байгуулж өгсөн юм. Энх тайвны гүүр, Монгол улсын их дэлгүүр, Биеийн тамир спортын ордон зэрэг Хятад улсын байгуулж өгсөн дэд бүтцийн барилга байгууламж өдгөө ч гэсэн үүргээ гүйцэтгэж, хоёр орны найрамдлын бэлэг тэмдэг болж мөнхөрсөн юм" гэжээ.

Монгол Улсын стратеги судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Дагийсүрэн хэлэхдээ, "Монгол Хятад хоёр орон эдийн засаг, соёл, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбар үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны найрамдалт харилцаа шинэ шатанд гарч байна. Цар тахлын үед хоёр орны өндөр дээд хэмжээний харилцаа идэвхижиж, улс төрийн итгэлцэл цаашид гүнзгийрч, эдийн засаг соёлын хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа түүхийн хамгийн сайн цаг үеэ угтан авч байна" гэжээ.