Европ эрчим хүчний хямралд өртөж байна
2022-11-24 14:57:31
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ Украины мөргөлдөөний дараа Европын холбоо АНУ-ыг дагаж ОХУ-ын эсрэг олон удаагийн хориг арга хэмжээ авсан юм. Эдгээр хориг арга хэмжээний хариу үйлдэл нь Европын орнуудыг эрчим хүчний хомстол, үнийн огцом өсөлт,  санхүүгийн хүнд байдалд оруулжээ.

Германы Бундестаг энэ сарын 25-нд нийт 476 тэрбум еврогийн төсвийн төслийг батлах төлөвтэй байна. Эрчим хүчний хямралд өртсөн Германы шинэ өр 2023 онд 45.6 тэрбум еврод хүрэх төлөвтэй байгаа нь 17.2 тэрбум евро хэмээн төсөөлж байснаас хол давах шинжтэй. Сангийн сайд Кристиан Линднер: “2023 онд Германы Үндсэн хуулийн "өрийн тоормос" заалтыг дахин хэрэгжүүлнэ” гэж олонтаа онцолжээ. Германы үндсэн хуульд зааснаар эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүсэхгүй бол Германы төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 0.35 хувиас хэтрэхгүй байх ёстой. Цар тахлын дараа буюу 2020 онд Герман эдийн засгаа  аврах багц хөтөлбөрийг эхлүүлж, дээрх нөхцөл байдлыг түдгэлзүүлсэн юм. Германы засгийн газар "өрийн тоормос"-д эргэн орох амлалтаа зөрчихгүйн тулд ердийн төсвөөс тусдаа сан байгуулжээ. Үүний 100 тэрбум евро нь цэргийн шинэчлэлд, 200 тэрбум евро нь эрчим хүчний нөхөн төлбөр зэрэг зардалд хуваарилагдах аж.